2012-05-14, 17:41

Хүүхдүүдээ! Ээжийгээ хайрлаарай!


Нэг настай байхад чинь тэр чамайг хооллож, усанд оруулна

Хариуд нь чи шөнөжингөө уйлж, цурамхийлгүй хонуулна

     Хоёртой байхад чинь явж сурахад чинь тусална

     Хариуд нь чи хаашаа хамаагүй гүйж алга болчих гээд сандаргана

Гуравтайд чинь амттай хоолыг янз янзаар нь хийж өгнө

Хариуд нь чи ширээгээр нэг асгаж хэрэг тарина

     Дөрөв хүрэхэд чинь өнгийн харандаа авч өгнө

     Хариуд нь ханын цаасаар нэг эрээчиж, бэлэг барина

Тавтай болохоор чинь гоё хувцас өмсгөөд баярт дагуулж явна

Хариуд нь хувцсаа шавар туучиж мялаана

     Зургаа хүрэхэд тэр чамайг сургуульд дагуулж явна

     Хариуд нь чи я...

бичсэн: Tseene төрөл: Сурагчдад зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 191
2012-05-14, 16:15

Таксины жолооч/Сургамжит өгүүллэг

Тэр өдөр нэгэн таксины жолооч машиндаа суух үйлчлүүлэгч хайсаар гудамжаар явж байлаа. Хоёр, гурван хүн хүргэчихээд гэртээ харихаас даа гэж бодож явлаа. Их ч ядарсан байлаа.

Машинаа хараад дотроо баяртайгаар “Талхны мөнгийг минь залгуулаад л байх юм даа, хөөрхий минь” гээд замын хажууд согтуу хэвтэж буй хүнийг болон хог ухаад зогсож буй хүнийг хараад, тэдгээрийг өөртэйгээ харьцуулж үзэнгээ “Би ч сайн яваа юм байна...” гэж бодож явлаа.

Цагаа хараад “Ёооё, их орой болсон байна. Нэг хүн гараад ирдэггүй юм байх даа. Хоосон сэлгүүцсээр байгаад түлш дуусах нь” гэж боджээ. Маргааш а...
бичсэн: Tseene төрөл: Сурагчдад зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 187
2012-05-10, 15:58

Гомдол, бухимдал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүлийг эвдэлдэг

Сүүлийн үед энергийн тухай их ярих болжээ. Энерги гэдэг нь Монголоор хийморь лундаа юм даа. Хийморь лундаа нь доройтвол ажил үйлс бүтэхээ болино гэж монголчууд эрт үеэс үзэж ирсэн.

Энергээ сайжруулахын тулд янз бүрийн арга чарга хэрэглэх юм уу, ийшээ тийшээ явж холоос хайх хэрэггүй. Зарим хүн элдэв үзмэрч төлөгчөөр яваад л засал хийлгээд л байдаг. Гэтэл энэ нь ямар ч үр дүнгүй бөгөөд харин ч явдал чирэгдэлдээ болж стресст өртдөг байна.

Тэгвэл энерги буюу хийморь лундаагаа яаж сэргээх вэ? Өөрийн дотоод сэтгэлээ гэгээлэг байлга. Та заавал бусадтай хэрэлдэж маргалдах шаардлага...
бичсэн: Tseene төрөл: Сурагчдад зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 156
2012-04-20, 16:04

Амжилтанд хүрэх 4 нууц/Зөвлөгөө

1. Амжилтын эхний нөхцөл бол амжилт олно гэдэгтээ итгэх. Энэ итгэлийг сэтгэлгээний хуучин хэв маягаа өөрчлөх зорилгоор өөрийгөө ятгах замаар олж болно. Хэрэв та өөртөө, үзэл санаандаа итгэхгүй бол өөр хэнийг ч итгүүлж чадахгүй.

Амжилт оргүй хоосноос гарч ирдэггүй, хэн ч түүнийг мөнгөн царан дээр тавиад ирэхгүй. Амжилтад хүрэх замд тохиолдох саад бэрхшээлийг давахад үлэмж их итгэл шаардлагатай.

2. Та л өөрөө шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол таны амьдрал ид шидийн хүчээр өөрчлөгдөхгүй. Та өөрийнхөө зан төлөв болон ирээдүйн төлөвлөгөөнд дараах зарчмыг баримтал.

Хэрэв хийх гэж ...
бичсэн: Tseene төрөл: Сурагчдад зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 116
2012-03-10, 16:22

Зангиа хэрхэн сонгох тухай/Зөвлөгөө

бичсэн: Tseene төрөл: Сурагчдад зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 509